Skip to main content

Алсын хараа

Эрсдэлээ бууруулж, тогтвортой хөгжихөд тань бид тусална.

Дэлгэрэнгүй

Зөв бүртгэл Зөв шийдэл

Санхүү Татварын
Зөвлөх Үйлчилгээ

Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Бид үйлчлүүлэгч байгууллагынхаа санхүүгийн тайланг Монгол улсын хууль тогтоомж болон НББОУС, СТОУС-д нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн ажиллаж байна

Харилцагчид

Бидний тухай
Бидний тухай

Бидний тухай

Просолюшнс ТИН ХХК 

Олон жилийн туршлагатай мэргэшсэн зөвлөхүүдээс бүрдсэн чадварлаг баг та бүхэнд санхүү,  татварын бүх төрлийн тайлан гаргах болон зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. 

Бидний үнэт зүйл:

  • Тасралтгүй боловсрол
  • Харилцан итгэлцэл
  • Мэргэжлийн ёс зүй
  • Хамтын зүтгэл

Бидэнтэй холбогдох

+976-8899-9000

Япон дахь хамтын ажиллагаа

Манай компани Япон улсын Като НББ-ийн компани (Kato Accounting Office)-тай мэргэжлийн хамтын ажиллагаатай ажиллаж байна.
Япон улсад компани байгуулах, санхүүжилт авах, санхүү болон татварын тайлан бэлтгэх, хууль эрх зүйн шаардлагыг хангах чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд шууд хамтран ажиллаж, шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлж байна.

Монгол–Японы Эдийн Засгийн Нөхөрлөлийн Холбоотой хамтын ажиллагаа

Манай компани Монгол–Японы Эдийн Засгийн Нөхөрлөлийн Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, тогтвортой түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй болон Монголын зах зээлд нэвтрэхээр төлөвлөж буй Японы хөрөнгө оруулалттай жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд санхүү, татвар, хууль зүйн чиглэлээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.

Хуулийн зөвлөх үйлчилгээний хамтын ажиллагаа

Манай компани Reiwa Partners хуулийн фирмтэй мэргэжлийн хамтын ажиллагаатай ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд үйлчлүүлэгч байгууллагуудад санхүү, татвар болон хууль зүйн асуудлыг уялдуулсан цогц зөвлөх үйлчилгээ, шаардлагатай хууль зүйн дэмжлэгийг хамтран үзүүлж байна.

Алсын хараа

Эрсдэлээ бууруулж, тогтвортой хөгжихөд тань бид тусална.

Манай баг

МНБ, ТМЗ 50%

Нээлттэй ажлын байр

Бидэнтэй нэгдэхийг хүсвэл

Бүгдийг харах

Видео

Манай компанийн сүүлийн видеог эндээс үзнэ үү.

Бүгдийг харах